Хоолны жор Зөвлөгөө Бусад мэдээлэл Холбоо барих
index
Видео
Толь бичиг
Зарлал
Нүүр хуудас « Талх, нарийн боов « Baguette (Франц талх)
Baguette (Франц талх)
Орц: /12/
- 1 аяга ус
- 2 ½ аяга талхны гурил
- 1 х/х цагаан саахар
- 1 ц/х давс
- 1 ½ ц/х дрожжи
- 1 ш өндөгний шар
- 1 х/х ус
  1.  Холигч машины саванд 1 аяга ус, талхны гурил, саахар, давс болон дрожжоо хийн холигчоо ажиллуулан гурилан зуурмагаа бэлдэнэ.
  2. Сайтар хольж зуурсаны дараа зуурмагаа дотор талыг нь тосолсон саванд гарган байршуулна. Ингээд таглаж дулаан газар 30 минут буюу зуурмагны хэмжээ нь 2 дахин хөөтөл нь байлгана.
  3. Одоо зуурмагаа дээрээс нь бага зэрэг агаар оруулах маягаар нүхлэнэ. Ингэсний дараа зуурмагаа 40х30 см хэмжээтэй хэлбэрт оруулна. Дараа нь зуурмагаа дундуур нь хуваан 20х30 см хэмжээтэй 2 хэсэг болгоно. Тус бүрийг нь элдэж буцаагаад хоёр талаас нь эвхэн хуйлж агаарыг нь гадагшлуулах маягаар бага зэрэг дарж өгөн хуйлна. Ингэж хуйлсаны дараа бага зэрэг бөөрөнхийлөх маягаар зөөлхөн өнхөрүүлж хоёр талыг нь нарийсгаж өгнө. Ингээд тосолсон поднос дээрээ 7 см-ийн зайтай 2 хуйлсан зуурмагаа тавина. Одоо дээгүүр нь таглан дулаан орчинд 30-40 минут буюу хэмжээ нь 2 дахин хөөтөл нь байлгана.
  4. Шарагчаа 190С-д тохируулан халаана. Өндөгний шар болон 1 х/х усаа холино. Зуурмагаа хоорондоо 5 см-ийн зайтай ташуу зүсэж хэв гаргана. Одоо өндөгний хольцоо багс ашиглан дээгүүр нь түрхэж өгнө.
  5. Ингээд шарагчиндаа хийн 20-25 минут буюу талх маань шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ. Ингээд Франц талх бэлэн боллоо.
Танд мэдэхгүй зүйл байвал доорх хайлтад хайснаар тухайн зүйлийнхээ зургийг олж харж чадна.
google
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Нэр:
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
ЭМЯ ММСС НЭМХ
Нэр:
Санал:
Уншиж байна...
Загасны махтай хоо
Хүүхдийн нэмэлт хо
Үхрийн махтай хоол
Хууль, эрх зүй...
Хооллох соёл...
Зөв зохистой хоолл
Нүүр хуудас | Хоолны жор | Зөвлөгөө | Хэлэлцүүлэг | Биологийн нэмэлт бүтээгдэхүүн | Толь бичиг | Холбоо барих
ADEPT., LLC © 2007-2012 ХООЛ.мн | Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881