Хоолны жор Зөвлөгөө Бусад мэдээлэл Холбоо барих
index
Видео
Толь бичиг
Зарлал
Нүүр хуудас « Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуй « Хүнсний түүхий эд, туслах материал
Хүнсний түүхий эд, туслах материал
3.1 Түүхий эд, туслах материалд тавигдах шаардлагууд:
Хүнсний үйлдвэрлэлд стандарт, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан түүхий эд, туслах материалыг ашиглана.

Түүхий эд, туслах материалыг боловсруулалтын шугаманд орохын өмнө ялган ангилж, шаардлагатай бол лабораторийн шинжилгээнд хамруулна.

Хэрвээ хортон шавьж, түүний авгалдай, гадны механик хольцоор бохирлогдсон, муудаж гэмтсэн, тэдгээр нь түүхий эдийн чанарын шаардлагын үзүүлэлтийг хангахгүй байвал үйлдвэрлэлд хэрэглэх, түр хадгалах, нийлүүлэгч рүү буцаах, өөр зорилгоор ашиглах, устгах эсэхийг эрүүл ахуйч, технологичийн албан ёсны мэргэжлийн дүгнэлт (эрүүл ахуй болон технологийн)-ийг үндэслэн шийдвэрлэнэ.

Тухайн ажлын байрыг хариуцагч албан тушаалтан нь шаардлага хангахгүй түүхий эд материалыг тусад нь хаяг, таних тэмдэг тавьж түр хадгалах арга хэмжээ авна. Үйлдвэрлэлд ашиглахаар хүлээн авсан зориулалтын түүхий эд, туслах материалыг бичил биетэн, шавьж мэрэгчид, гадны биет, химийн бодисоор бохирдох, болзошгүй гэмтлээс бүрэн хамгаалсан орчинд хадгалж үйлдвэрлэлд хэрэглэх асуудлыг хариуцна.

Түүхий эдийг байнгын эргэлтэнд оруулж, хадгалалтын хугацааг хянах “Үйлдвэрлэлийн боловсруулалтад” эхлээд орсон бүтээгдэхүүн нь эхэлж гарна гэдэг зарчмаар ажиллагааг зохион байгуулна. Үүний тулд түүхий эд материалын бүх цувралыг кодлож, нөөцийн хуваарь, эргэлтийн урсгалыг зөв зохицуулж, тогтмол баримтжуулах шаардлагатай.

3.2 Усан хангамж
Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа шугам сүлжээний ус нь MNS 900:2005 стандартын шаардлагыг хангасан байна. Уснаас тогтмол хугацаанд дээж авч шинжлэн, баримтжуулж байна.
Дахин эргэлтэд оруулан ашиглаж буй ус нь ямар нэгэн аюул эрсдэл учруулахгүй, тусгай түгээх системтэй байх ба шугам сүлжээ нь таних тэмдэгтэй байна.
Хүнсний үйлдвэрлэлд усыг дахин боловсруулах, дахин ашиглах үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна.

3.3 Мөс, уур
Мөсийг стандартын шаардлага хангасан ундны усаар үйлдвэрлэнэ. Мөсийг бохирдуулахгүйгээр гарган авч, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд савлаж хадгална. Хүнстэй шууд хүрэлцэхээр хэрэглэгдэж буй уур нь ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлэхгүй байх шаардлагатай.

3.4 Савлагааны материал (савлах материал)
Хүнсний зориулалтын савлагааны материал нь хүнсний бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хоргүй, хэрэглээ, хадгалалтын заасан нөхцөлд тохирсон холбогдох стандартын шаардлагыг хангасан байна.
Савлагааны (савлах) материал нь зориулалтын бат бөх, бохирдолтоос бүрэн хэмжээгээр хамгаалсан, түгээлтийн явцад учрах механик, хими, дулааны ачааллыг даахуйц байна.

Дахин хэрэглэх зориулалттай савлагааны материал нь зохих эдэлгээ даах, цэвэрлэхэд хялбар, ариутгал, халдваргүйтгэл хийх боломжтой байна.
Хүнсний бүтээгдэхүүний савлагааны материалыг зориулалтын нөхцөлд хадгална.

Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуйн (GMP, GHP)
зохистой дадлыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зөвлөмж

Хан Уул дүүргийн Мэргэжлийн хяналт Байцаагч Д.Лхамсүрэн
Танд мэдэхгүй зүйл байвал доорх хайлтад хайснаар тухайн зүйлийнхээ зургийг олж харж чадна.
google
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Нэр:
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ЭМЯ ММСС НЭМХ
Нэр:
Санал:
Уншиж байна...
Бялуу ба Жигнэмэг...
Хүүхдийн нэмэлт хо
Коктейль ба Кофе...
Арга, ажиллагаа...
Эмчилгээний хоол...
Хооллох соёл...
Нүүр хуудас | Хоолны жор | Зөвлөгөө | Хэлэлцүүлэг | Биологийн нэмэлт бүтээгдэхүүн | Толь бичиг | Холбоо барих
ADEPT., LLC © 2007-2012 ХООЛ.мн | Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881