Хоолны жор Зөвлөгөө Бусад мэдээлэл Холбоо барих
index
Видео
Толь бичиг
Зарлал
Нүүр хуудас « Хоолны газрын эздэд « Хоолны газрын үндсэн шаардлага
Хоолны газрын үндсэн шаардлага

Хоолны газарт тавигдах нийтлэг шаардлага

1. Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна.

2. Хоолны газрын үйлчилгээ нь хэрэглэгчийн сонирхолд нийцсэн иж бүрдэл шинжтэй байна.
3. Хоолны газар нь үйлчилгээний чанарын зэрэглэлийн түвшинг хангаж, ажилтнуудын ажил үүргийн хуваарь, ажиллах зааврыг тусгасан байгууллагын стандарттай байна.
4. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар нь олон улс, улсын чанартай /хот сууринаас бусад газарт/ авто замын тэнхлэгээс 50 м-ээс багагүй зайд байрлана.

Хоолны газрын барилга, байгууламжид тавих шаардлага

1. Эрх бүхий байгуулагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжтай байна.
2. Хоолны газрын барилга байгууламж, инженерийн болон технологийн тоног төхөөрөмж нь “Барилгын норм ба дүрэм” // Л.8-85-д заасан шаардлагыг хангасан байна.
3. Хоолны газрын барилгын төлөвлөлт шийдэл нь үйлдвэрлэл. үйлчилгээний технологийн урсгалыг хангасан байх ба үйлдвэрлэлийн өрөө, тасалгаа нь хоорондоо болон бусад шаардлагатай өрөө тасалгаануудтай уялдаа холбоо сайтай байна.
4. Үйлчилгээний танхимыг гол төлөв нэгдүгээр давхарт барилгын урд болон хажуу хэсгээр байрлуулна.
5. Агуулахын өрөөг зоорийн эсвэл нэгдүгээр давхарт аж ахуйн хаалганы ойролцоо, барилгын хойд эсвэл зүүн хойд хэсэгт байрлуулна.
6. Үйлдвэрлэлийн болон захиргаа, аж ахуйн өрөө тасалгааг газраас дээш давхарт аж ахуйн хаалга талд эсвэл хойд, баруун хойд, зүүн хойд талд байрлуулж болно. Цехийг дамжин дамжин өнгөрөх өрөө болгон ашиглаж болохгүй.
7. Технологи ажиллагааны дарааллыг баримтлан байгуулсан тоног төхөөрөмжийн байрлал, ажлын байр хоорондын үндсэн болон туслах зай нь хөдөлмөр хамгааллын шаардлага хангасан, цэвэрлэгээ хийх бололцоо бүхий байна.
8. Хоолны газрын төрлөөс хамааран үйлчилгээний хэсэгт үйлчилгээний танхим, хүлээн авалтын өрөө, хүлээлгийн өрөө, баар, буфет, хагас бэлэн бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр, үйлчлүүлэгчдийн өлгүүр, ариун цэврийн өрөө бүхий үүдний өрөө, эмчийн өрөө, зөөгчийн өрөө, хөгжмийн зэмсэг хадгалах өрөө, хурлын өрөө, тогмоомын өрөө, гэрээ хоол олгох хэсгийг төлөвлөнө.
9. Хоолны газрын барилга, байгууламжийн дуу чимээний хамгаалалт 35д Б буюу түүнээс доош байна.
10. Хоолны газрын үйлдвэрлэлийн үндсэн өрөөнүүдийн өндөр 3,3 м-ээс намгүй байна.
11. Цехгүй бүтэцтэй хоолны газарт түүхий эдийг хүлээн авах, хадгалах, анхан шатны ажиллагаа хийх, сав хэрэгслийн угаалгын ажлын байрыг зохион байгуулахдаа технологи урсгалыг баримтлахаас гадна халуун боловсруулалтын хэсгээс 1.5 м-ээс доошгүй өндөртэй хаалт хамгаалалтаар тусгаарлана.

Хоолны газрын галын аюулгүй байдлын шаардлага

1. Барилга байгууламжийн галын аюулгүйн дүрэмд тавих шаардлагыг хангасан, хамгаалалтын систем дохиололтой, гал унтраах хэрэглэлтэй, гал тасваршилтийн I-IY зэрэглэлтэй байна.
2. “Галын аюулгүй байдал, ерөнхий шаардлага” MNS4244:94 стандартын дагуу барилга байгууламж нь галын аюулгүйн таних тэмдэг бүхий аваарын гарц шат, авралтын зураг, бүдүүвчтэй байна.
3. Аваарын хаалга нь гадагш чиглэсэн байна.
4. Хоолны газрын хонгил, шатны эргэх хэсэг, үйлдвэрлэлийн өрөөнд галд тэсвэргүй материалаар хийгдсэн хулдаас, хивсэнцэр дэвсэхийг хориглоно.
5. Техник, тоног төхөөрөмж, цахилгааны монтажийг галын аюулгүйн болон техник ашиглалтын дүрмийн дагуу угсарсан байна.

Хоолны газарт тавих эрүүл ахуйн шаардлага

1. Хоолны газрын орчны талбай, барилна байгууламжийн засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны үзлэг, хог хаягдал зайлуулах, хортон шавьжийн устгалыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зохих норм дүрмийн дагуу хийнэ.
2. Ундны ус нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт, MNS 0900-1992” стандартын шаардлагыг хангасан байна.
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хоолны газрын ариун цэврийн нийтлэг дүрмтийг мөрдөж, хоолноос дээж авч бүртгэл хөтөлнө.
4. Эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, тодорхой дэглэм, хугацааг баримтлан хадгална.
5. Үйлдвэрлэл болон үйлчилгээний өрөө, тасалгааны гэрэлтүүлэг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
6. Үйлчилгээний танхимтай бүх хоолны газарт тэдгээрийн төрөл, хүчин чадлаас үл хамааран үйлчилгээний болон үйлдвэрлэлийн сав угаалгын өрөөг тусад нь зохион байгуулна.
7. Хоолны газарт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эрүүл хүн ажиллана.
 

Хоолны газрын инженерийн байгууламж,
техникийн байдалд тавих шаардлага

1. Бүх төрлийн цахилгаан, дулаан, усны шунам хоолойн холболт, сантехникийн хэрэглэлийн төрөл тоо, агааржуулалтын системийн хүчин чадлыг инженерийн зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
2. Хоолны газар нь цэвэр, бохир усны холболтын системтэй байна.
3. Үйлчилгээний хэсгийн өрөө, тасалгаа нь 16 -18 градусын хэмтэй, 60-65 хувийн чийглэгтэй байна.
4. Үйлчилгээний танхим,үйлчлүүлэгчдийг орох хэсэг,үйлдвэрлэлийн болон сав угаалгын өрөөнүүд агаарын хэвийн солилцоог хангах, ялангуяа хийн зуух ажилладаг үед агаарын солилцоог сайжруулахад чиглэгдсэн ердийн болон механик салхивчтай байна.
5. Үйлдвэрлэлийн өрөө, үйлчилгээний танхим, хонгил нь ердийн буюу зохиомол, аваарын гэрэлтүүлэгтэй байна.
6. Гурваас дэш давхартай хоолны газарт үйлчлүүлэгчдийн болон үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан шат төлөвлөнө.
7. Тоног төхөөрөмжийн угсралтыг цахилгаан техникийн тооцоонд тулгуурлан суурьлуулж, газардуулга хийсэн байна.
8. Нийтийн зориулалттай орон сууцны байранд хоолны газрын төлөлвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын норм зөрчсөн, оршин суугчдын ая тух /чийг, уур, хиншүү хярвас, утаа тортог, өндөр дуу чимээ, шуугиан гаргах зэрэг/-тай байдлын алдагдуулсан хоолны газар ажиллуулахыг хориглоно.

Хоолны газрын орчны тохижилтонд тавих шаардлага

1. Хоолны газрын барилгын эдэлбэр газарт мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлсэн, үйлчлүүлэгчдэд зориулсан амрах талбай, зуны улиралд нэмэлт ширээ засах үйлчилгээний талбай, явган хүний зам, машины зогсоолтой байх ба бараа ачиж, буулгах талбай, галын хэрэглэл, инженерийн байгууламжийн хэсэг бүхий аж ахуйн бүсийг тусдаа хашаатай байхаар төлөвлөнө.
2. Хогийн сав, хог асгах талбайг цонх, хаалганаас 20 м-ээс багагүй зайд, сумын болон зам дагуу байрласан хоолны газруудын бохир усны цооног, жорлон, хогийн цэгийг 25 м-ээс багагүй зайд зонхилох салхины доор байрлуулбал зохино.
3. Орчны болон талбайн гэрэлтүүлэгтэй байна.
4. Хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалж, нөхөн сэргээх, ус, агаар, хөрсийг бохирдуулахгүй байна.

 

Хоолны газрын хүний нөөцийн хөгжилд тавих шаардлага

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажлыг /тогооч, зөөгч, бармен/ зөвхөн тухайн мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ.
2. Хоолны газарт ажиллагсад нь хөдөлмөр хамгаалал, техник аюулгүйн ажиллагааны зааварчлага болон эмнэлгийн анхны тусламжийн мэдлэгтэй байна.

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
Танд мэдэхгүй зүйл байвал доорх хайлтад хайснаар тухайн зүйлийнхээ зургийг олж харж чадна.
google
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Нэр:
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
ЭМЯ ММСС НЭМХ
Нэр:
Санал:
Уншиж байна...
Үхрийн махтай хоол
Сүмс болон бусад...
Био бүтээгдэхүүн ...
Хүүхдийн хоол...
Хоолны газрын эздэ
Хооллох соёл...
Нүүр хуудас | Хоолны жор | Зөвлөгөө | Хэлэлцүүлэг | Биологийн нэмэлт бүтээгдэхүүн | Толь бичиг | Холбоо барих
ADEPT., LLC © 2007-2012 ХООЛ.мн | Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881