Хоолны жор Зөвлөгөө Бусад мэдээлэл Холбоо барих
index
Видео
Толь бичиг
Зарлал
Нүүр хуудас « Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуй « Хүнсний зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
Хүнсний зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
Хүнсний үйлдвэрлэлийг түүнд зориулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан явуулна.

Үйлдвэрийн хүнсний зориулалтын тоног төхөөрөмж нь “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага” MNS 4990-2000 стандартын дагуу барилга байгууламжийг барих явцад суурилагдаж, холбогдох байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээгээр баталгаажсан байх ёстой.
Үйлдвэрийн хүнсний зориулалтын тоног төхөөрөмж, хяналт шинжилгээнд ашиглах багаж хэрэгсэл, хүнсний бус бодис, хог хаягдал түр хадгалах сав түүнд тавигдах шаардлагуудыг доор дурьдсан болно.

2.1 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавигдах шаардлага
Хүнсний үйлдвэрт ашиглах түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнтэй хүрэлцдэг бүх тоног төхөөрөмж, технологийн явцад ашиглах багаж хэрэгсэл, сав суулгын материал нь хорт бодис дамжуулахгүй, ямар нэгэн үнэр, амт, ус шингээхгүй, зэврэхгүй, олон дахин цэвэрлэж ариутгахад тэсвэртэй, гадаргуу нь гөлгөр, ан цав, хонхорхойгүй байх шаардлагатай.
Хүнсний зориулалтын тоног төхөөрөмжийн шаардлагад нийцэх материалд зэврэхгүй ган, мод, хуванцар орох бөгөөд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхэд тохиромжтой байдаг.

Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулга (нэг удаагийн хэрэглээний сав, савлагааны материалаас бусад) нь хүнс бохирдуулахгүй, аюулгүй материалаар хийгдсэн, цэвэрлэх, халдваргүйтгэх, засвар үйлчилгээ хийх боломжтой, задалж угсардаг эсвэл хөдөлгөж болдог хийц загвартай байх ёстой. Хүнсийг бэлтгэх, чанах, халаах, хөргөх, хөлдөөж хадгалах технологийн зориулалтаар ашиглагдах тоног төхөөрөмж нь аль болох богино хугацаанд шаардлагатай хэмдээ хүрч, хэмээ тогтвортой барих, хянах тохируулгатай, хийц бүтэц нь хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байх ёстой.

2.2 Хүнсний хяналт шинжилгээнд ашиглах багаж хэрэгсэл
Хүнсний үйлдвэрлэлийн орчны чийглэг, температур, агаарын урсгал зэргийг хэмжих болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг шинжлэх дотоод хяналтын лаборатори нь баталгаажсан багаж хэрэгсэлтэй байна.
Хүнс үйлдвэрлэлээс хамааран халаах, хөргөх, чанах, хөлдөөх, сэрүүн нөхцөлд хадгалах үеийн температурыг тогтмол хянан үзэх зориулалтын төхөөрөмжтэй байна.

2.3 Хүсний бус бодис, хог хаягдал түр хадгалах
Хүнсний үйлдвэрлэлийн явцад ашиглагдах хүнсний бус, химийн бодис болон хүнсний болон бусад хог хаягдлыг түр хугацаанд хадгалахын тулд зориулалтын химийн бодис, тусгай хогны савуудыг ашиглана.
Хүнсний бус, химийн аюултай бодис, хог хаягдал хийх савууд нь тус бүрдээ хаяг, тусгай тэмдэгтэй, ус үл нэвтрэх материалаар хийгдсэн таглаатай байвал зохино.

Аюултай бодисыг хийх сав нь тусгай тэмдэглэгээтэй, цоожтой, зориулалтын өрөөнд байрлах бөгөөд мэргэжлийн хүн хариуцаж зарцуулалтыг хянан тооцож бүртгэх, хянаж байхуйц шаардлага хангасан байна.
Энгийн хог хаягдлын сав нь таглаатай, таглааг нь хөлөөр гишгэж онгойлгож хаах боломжтой, эсвэл ажиллагаатай байвал зохино.

2.4 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулганы хадгалалт
Хүнсний үйлдвэрлэлийн зориулалттайгаас бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулгыг хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний савлагааны зориулалтын төхөөрөмж, сав суулга, баглаа боодлоос тусад нь хадгална.
Хүнсний бүтээгдэхүүнийг савлах төхөөрөмж, сав, баглаа боодлыг бохирдлоос хамгаалж, төрөлжүүлэн хадгална.

Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуйн (GMP, GHP)
зохистой дадлыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зөвлөмж

Хан Уул дүүргийн Мэргэжлийн хяналт Байцаагч Д.Лхамсүрэн
Танд мэдэхгүй зүйл байвал доорх хайлтад хайснаар тухайн зүйлийнхээ зургийг олж харж чадна.
google
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Нэр:
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 5
ЭМЯ ММСС НЭМХ
Нэр:
Санал:
Уншиж байна...
Коктейль ба Кофе...
Сүмс болон бусад...
Хүүхдийн нэмэлт хо
Анхааруулга...
Хоолны газрын эздэ
Амьтны хоол тэжээл
Нүүр хуудас | Хоолны жор | Зөвлөгөө | Хэлэлцүүлэг | Биологийн нэмэлт бүтээгдэхүүн | Толь бичиг | Холбоо барих
ADEPT., LLC © 2007-2012 ХООЛ.мн | Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881