Хоолны жор Зөвлөгөө Бусад мэдээлэл Холбоо барих
index
Видео
Толь бичиг
Зарлал
Нүүр хуудас « Арга, ажиллагаа « Талх барих нь
Талх барих нь

Талх бол бидний үндсэн чухал хэрэглээнүүдийн нэг билээ. Гэтэл бид энэхүү гайхамшигтай хүнснийхээ тухай хэр сайн мэддэг билээ? Бид зүгээр л супермаркет, хүнсний дэлгүүрүүдээс худалдаад авчихдаг шүү дээ. Хэрэв та багахан хугацаа, тэсвэр тэвчээрийг гаргаад жорын дагуу ажиллаж чадвал өөрийн гараар хийсэн амттай сайхан талхтай болно.

Талхан дахь орц

Энгийн талхыг барих нь амархан бөгөөд мөн цөөн орцтой байдаг.
Энэ нь: Талх, ус, хөөлгөгч, элсэн чихэр болон давс бөгөөд өөрсдийн гэсэн онцлогтой өвөрмөц орцууд билээ. Аль нэгийг нь хасвал талх тань талх болж чадахгүй.

Гурил
Улаан буудайн гурил нь цавуурхаг шинж чанартай. Цавуурхаг чанартай гурил нь устай холилдох, сайн нухаад хэлбэрт оруулахад амархан. Өөр төрлийн гурилнууд цавуурхаг шинж чанар нь өөр байдаг.
Бусад хөх тарианы, эрдэнэ шишийн болон сагаг гурил зэрэг олон төрлийн гурилнууд байдаг ч тэдгээрийн наалдамтгай чанар нь талх барихад хангалтгүй байдаг учраас улаан буудайн гурилтай холих хэрэгтэй болдог.

Хөөлгөгч
Хөөлгөгч бол талх барихад хамгийн чухал орц юм. Энэ нь яг ургамал шиг, халуун чийглэг нөхцөлд өсдөг. Хөөлгөгч нь идэвхитэй-хуурай, шахмал хөөлгөгч гэсэн 2 төрөл байдаг. Гэрийн нөхцөлд талх нарийн боов хийхэд ихэвчлэн идэвхитэй-хуурай хөөлгөгч ашигладаг.
Идэвхитэй-хуурай хөөлгөгч нь 35-45°С-ын бүлээн устай холиход хамгийн сайн идэвхждэг. Хэт халуун эсвэл хүйтэн устай холивол идэвхжилт нь багасах төдийгүй бүр хөөхгүй ч байж болно.

Шингэн
Талханд ямар шингэн ашигласнаас шалтгаалан талх нь хатуу зөөлөн мөн амтны хувьд ялгаатай болдог. Усаар зуурсан талх нь франц болон дөрвөлжин талх шиг үйрэмтгий, зузаан захтай болдог. Сүүгээр зуурвал илүү зөөлөн болно.

Элсэн чихэр
Элсэн чихэр нь өсгөгчний хөөлтийг өдөөдөг (ихэсгэдэг). Таны ямар жор сонгосноос шалтгаалан цагаан элсэн чихэр, бор элсэн чихэр, зөгийн бал болон бурам ашиглагдана.

Илчлэг
Масло, тос зэрэг илчлэг ихтэй бүтээгдэхүүн талхны бүтэц болон амтанд сайнаар нөлөөлдөг. Хэрэв та илчлэг багатай талх, нарийн боов барьвал барьсан даруйдаа идэхийг хичээгээрэй. Учир нь илчлэг багатай талх нь илчлэгтэй талхыг бодвол хурдан хатдаг муу талтай.

Давс
Давс нь зөвхөн амтанд биш мөн бүтцэд нөлөөлдөг учир зайлшгүй байх шаардлагтай.
 
өндөг
Бүх талханд өндөг ордоггүй. Гэвч өндөг ашигласан талх нь илүү хэлбэр сайтай мөн алтан шар өнгөтэй болдог.

Нэмэлт орц
Самар, жимс, амттануудыг та өөрийнхөө хүссэнээр нэмж хийж болно. Харин эдгээр нэмэлт орц нь талхны тань хөөлтийг бага зэрэг сааруулна.

Хийх аргачлал

 

1. 35-45°С-ын усанд хөөлгөгчөө цацаж хийгээд  3-5 минут хөөлгөгчөө бүрэн уустал байлгана.                                                                
2. Хөөлгөгчтэй усаа, элсэн чихэр, масло, тос, давс мөн гурилтай хольж зуурна.
Хэрэв та зуурагч ашиглаж байгаа бол гурилаа хөөлгөгчтэй устайгаа зуурж байх үедээ бусад орцоо нэмж холино. Хэрэв цахилгаан хутгагч ашиглах гэж байгаа бол орцуудаа дарааллуулан хийж холино
3. Нухах нь зуурмагны цавуурхаг шинж чанарыг нь сайжруулахад чухал үүрэгтэй. Хэрэв та зуурагч юмуу цахилгаан хутгагч ашиглаж байгаа бол энэхүү нухах ажиллагааг хийх шаардлаггүй бөгөөд зуурагч юмуу цахилгаан хутгуураа 5-7 минут ажиллуулахад хангалттай.
Зуурмагаа бөөрөн-
хийлөөд 10-15 минут
орчим нухна

 


.4. Нухсан зуурмагаа тосолсон саванд хийгээд, саваа цэвэрхэн алчуураар бүтээж халуун, хөөх боломжтой газар тавина. Зуурмагаа 2 дахин өснө гэсэн бодолтойгоор саваа сонгоно. Ямар талх барих гэж байгаагаас шалтгаалан ойролцоогоор 1-ээс 2 цаг байлгана.

 

5. Зуурмагаа хангалттай хөөсөн эсхийг шалгахдаа хурууныхаа өндөгөөр зөөлөн дарж үзнэ.

6. Зуурмагийг агааргүй болтол нь дахин нухна.

7. Зуурмагаа өөрийнхөө хүссэн хэлбэртээ оруулаад, сайн тосолсон хэвэндээ хийж бэлэн болгоно.

Та хэвэнд хийсэн зуурмагаа дахин цэвэрхэн алчуураар бүтээж 2 дахин өсөхөөр бодолцож халуун бүлээн газар тавина.

8. Хөөсөн савтай зуурмагаа өндөг (дан цагаан, шар эсвэл бүтэнээр) ус, крем юмуу сүүгээр гадуур нь бүрнэ.
9. Шарах шүүгээгээ жорон дээр заасны дагуу халааж бэлэн болгоод жорон дээр заасны дагуу шарна.
Танд мэдэхгүй зүйл байвал доорх хайлтад хайснаар тухайн зүйлийнхээ зургийг олж харж чадна.
google
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Нэр:
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 16
ЭМЯ ММСС НЭМХ
Нэр:
Санал:
Уншиж байна...
Салат ба Зууш...
Цагаан хоол...
Шейк ба Ундаа...
Хүнсний үйлдвэрлэл
Жингээ барих, хаса
Арга, ажиллагаа...
Нүүр хуудас | Хоолны жор | Зөвлөгөө | Хэлэлцүүлэг | Биологийн нэмэлт бүтээгдэхүүн | Толь бичиг | Холбоо барих
ADEPT., LLC © 2007-2012 ХООЛ.мн | Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881