Хоолны жор Зөвлөгөө Бусад мэдээлэл Холбоо барих
index
Видео
Толь бичиг
Зарлал
Нүүр хуудас « Бусад мэдээлэл « СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ИМПОРТЛОЛТ, ХУДАЛДААНД ХИЙГДСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ

Нэг. УМХГ-аас баримталж ажилласан бодлого, чиглэл
Уг асуудалтай холбогдуулан манай газраас шуурхай арга хэмжээ авч, БНХАУ-аас уг бүтээгдэхүүнийг импортлохыг түр хугацаагаар хориглох талаар УМХГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн “Хориг тавих тухай” 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 309 тоот тушаал, БНХАУ-аас импортолсон сүү, сүүн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийлгэн химийн хорт бодис меламин агуулагдаж буй эсэхэд дүгнэлт гаргах, уг бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээний үр дүнгээр баталгаажуулах хүртэл худалдаанд гаргахыг түр хориглох, лабораторийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах талаар “Хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тухай” 01/06 тоот албан даалгаврыг тус тус гарган аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан ба ажлын явц, үр дүнгийн талаархи мэдээлэл тайланг Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар 2 удаа хэлэлцүүлж, улмаар 53 дугаар тэмдэглэлээр холбогдох шийдвэрийг гаргуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллалàà.
Гадаад улс болон өөрийн оронд мэдээлэл, харилцан хамтын ажиллагааг зохион байгуулж Олон улсын шугамаар мэдээлж байгаа албан ѐсны мэдээллийг ДЭМБ болон Хүнсний аюулгүй байдлын мэдээллийн олон улсын сүлжээ /INFOSAN/, Европын хүнсний аюулгүй байдлын газар зэрэг байгууллагуудаас авч, ЭМЯ-тай байнга хамтран ажилласан. Тухайлбал:
1. “Меламины хордлогын эмнэлзүйн удирдамж”-ийг гарган аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, харъяа эмнэлэг, төвүүдэд хүргүүлсэн ба “Меламины хордлогоос сэргийлье” нэртэй мэдээллийг гаргаж вэб сайтад байршуулан, тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл хүргэж байв.
2. ГЕГ-тай албан ѐсоор холбогдон 2008 онд Хятад улсаас импортоор орж ирсэн
сүү, сүүн бүтээгдэхүүний мэдээллийг авч судалгаа гаргахад: улсын хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Mengniu“ компаниас “Цаст фүүдс” ХХК, “Тэсо” ХХК; мөн “Yili Industrial” компаниас “М Ти Эс” ХХК, “Сүү” ХК, “Гялаан од” ХХК, “Будба” ХХК; БНХАУ-ын ХААЯ-ны харъяа “Бээжин милкивэй трейд” компаниас “Эн Ай Жи” ХХК; “Nestle shuangchehg” компаниас “Таван богд хүнс” ХХК зэрэг нийт 8 аж ахуйн нэгж сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортолсон ба нийт 5942.5 тн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор оруулж мэргэжлийн хяналт хийж, импортын мэдэгдлийг олгон, хими, нян, хор судлал, пестицид, хөгц мөөгөнцөр, хүнд металл, цацрагийн лабораторийн шинжилгээнд тус тус хамруулсан, харин
Монгол улсад мөрдөж буй сүү, сүүн бүтээгдэхүүний стандартад “меламин”-ы талаар тусгагдаагүй, уг бодисыг лабораторит шинжилж байгаагүй байв. Дээрх арга хэмжээнүүдийн зэрэгцээ БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд “Хятад улсад .үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд меламин бодис илэрсэнтэй холбогдуулан мэдээлэл ирүүлэх тухай” 1/2707 албан тоотыг 2008-09-23-ны өдөр явуулж, “Хятад улс экспортыхоо сүү, сүүн бүтээгдэхүүнд хатуу хяналт тавьж байгаа болон ямар нэг шинэ асуудал илэрвэл даруй Монголын талд мэдэгдэх тухай” хариу авсан болно.
3. Олон улсын шинжилгээ судалгааны төв /SGS/-д хийгдсэн “Nestle” корпорацийн
31 нэр төрлийн бүтээгдэхүүний шинжилгээний дүн,
 БНХАУ-ын Амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний хяналтын төв,Тианжин дахь
гаалийн хорио цээрийн товчоонд хийсэн “Киткат” нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүнийг
шинжилсэн дүн,
 Хонконгийн Стандарт, шинжилгээний төв, Тайваний Хүнсний судалгаа
шинжилгээний институт, Хонконгийн засгийн газрын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораттори зэрэгт “Nestle Gold 1” бага насны хүүхдийн нэмэлт тэжээлд шинжилгээ хийхэд “меламин” илрээгүй тухай Хонконгийн засгийн газрын Хүнс, Байгаль орчны аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэл,
 БНХАУ-ын Эрүүл мэндийн яам, Үйлдвэрлэл, Мэдээлэлийн Технологийн яам,
Хөдөө Аж Ахуйн яам, Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Удирдах Газар, Чанарын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газраас журам гаргаж, сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдах меламины зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон тухай мэдэгдэл,
 Хятад улсад мөрдөж буй шинжилгээний арга, аргачлалын стандартууд зэргийн
талаар албан ѐсоор мэдээлэл авч байлаа.
Хоёр. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах 4 чиглэлээр арга хэмжээ авч ажиллалаа.
1.Хятад улсаас импортлон оруулж ирсэн хүнс худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад худалдан борлуулагдаж, хэрэглэгдэж байсан сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаалалт, хэрэглээг зогсоох, эргүүлэн татах, Хятад улсруу буцаан ачилт хийлгэх арга хэмжээ авсан.
УМХГ-аас БНХАУ-аас сүүн бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдэд “Бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татах тухай” 1946 дугаар бүхий албан тоотыг
хүргүүлэн, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа. Үүнд: 2008 онд Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтанд 1405,7 тн шингэн сүү, 367,1 тн хуурай сүү, 36,6 тн зайрмаг тус тус хамрагдсан мэдээ байгаа ба манай шалгалтаар: БНХАУ-аас импортлосон “Монмилк” болон “Или” шингэн сүү, зайрмаг, зайрмагны түүхий эд, сүүн крем, “Nan” хүүхдийн сүүн тэжээл, кофены сүү, тарагг, хуурай сүү зэрэг Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүх сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж худалдàалаõûã түр хугацаагаар хориглîñон ба
- “М Ти Эс” ХХК 113.4 тн савласан шингэн сүү
- “Цаст фүүдс” ХХК 14,0 тн шингэн сүү
- “ТЭСО” ХХК-ний 48 тн хуурай сүү
- Мөн “Будба” ХХК 4 нэр төрлийн 47618 ш зайрмаг, “Гялаан од” ХХК 3 нэр төрлийн 1801 ш зайрмаг буюу нийт 259,072 тн сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус тус зах зээлээс эргүүлэн татаж БНХАУ-руу буцаан ачилт хийлгэсэн болно.
2. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжид тавих хяналтыг чангатган шалгалт хийгдсэн.
Нийслэлийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийт 34 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар эх орны шингэн сүү хэрэглэж үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж 40,0 орчим хувийг эзлэж байв.
Мөн нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг газруудын үйл ажиллагаанд шалгалт хийж БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүн кремийг хэрэглэхгүй байх сануулгыг өгч, БНХАУ-аас импортолсон 9,1 тн сүүн крем, нарийн боовны үйлдвэрлэлд хэрэглэгдэж байсан 48 тн хуурай сүүг битүүмжлэх арга хэмжээ авсан.
Сүү, сүүн бүтээгдэхүүн болон нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийсэн шалгалтын явцад 23 компаний 111 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээс дээж авч 51 дээжийг Хятад улсын Хөх хотын Чанар шалгалт, хорио цээрийн хяналтын лаборторит шинжлүүлсэн ба удирдамжтай шалгалтын явцад аймаг, нийслэлийн харъяа лабораториудад сүү, сүүн бүтээгдэхүүний 363 сорьц авч шинжлүүлэн, меламин тодорхойлох шинжилгээг 131 сорьцонд хийлгэсэнээс дараах хуурай болон шингэн сүү, тараг, мөхөөлдөс зэрэг 4 нэр төрлийн 14 сорьц буюу 10,7 хувьд нь меламины хэмжээ европын холбооны улсуудад мөрдөж буй зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,3-8,5 дахин өндөр үзүүлэлттэй гарсан буюу БНСУ, ОХУ-д явуулж
шинжлүүлсэн шинжилгээний дүн манай лабораторийн шинжилгээний дүнтэй ижил гарсан болно. Үүнд:
-“Monmilk break fast flavoured milk malt flavor” 250 мл-ийн,
-“Майка” савласан хуурай сүү 350 гр-ийн,
-“Yili high calcium milk” 250 мл-ийн,
-“Yili low fat high calcium milk” 1 л-ийн,
-“Yili pure milk” 1 л-ийн,
-“Yili pure milk” 485 мл-ийн,
-“Yili high calcium milk” 250 мл-ийн
-“Майка” савласан хуурай сүү
-“Yili high calcium milk”
-“Yili pure milk”
-Амтат тараг /ЭБШ ХХК/
-Цөцгийтэй тараг /Үлэмж өсөх ХХК/
-Мушгиа зайрмаг
-Шоколадтай зайрмаг /хятад/ зэрэг бүтээгдэхүүнд агуулагдах меламиний хэмжээ нормоос өндөр байсан болно.
Эдгээр шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан бүтээгдэхүүний үлдэгдэл “Майка” савласан хуурай сүү 39,200 кг, Амтат тараг /ЭБШ ХХК/ 400 гр-ийн 11 ш, Цөцгийтэй тараг /Үлэмж өсөх ХХК/ 1л-ийн 17 ш зэрэг нийт 60,6 кг сүү, сүүн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу шийдвэрлэж, бусад бүтээгдэхүүн нь Хятад улсруу буцаан ачигдсан.
3. Улсын хэмжээнд “Монгол улсын хүн амын хэрэглээг хангаж буй сүү, сүүн бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдаалалт, хангамж, чанар аюулгүй байдал”-д нэгдсэн удирдамжтай шалгалтыг хийлээ.
Шалгалтыг 2008 оны 10 сарын 01-ны өдрөөс 10 сарын 25-ныг хүртлэх хугацаанд гүйцэтгэн явуулж нийт 2550 объект, 2414 иргэнийг хамруулан, шалгалтын явцад илэрсэн зөрчлийн 89 хувийг арилгуулан улсын байцаагчийн акт 7, албан шаардлага 38-ийг бичиж, 38 дүгнэлт гарган зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.
Аймгуудаас ирүүлсэн сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийн судалгааны байдлыг харахад Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Орхон, Баянхонгор аймгуудад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 3-30% буюу импортын сүүгээр хамгийн бага нь
хангагдаж байгаагаас Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Ховд аймгууд эх орны сүүгээр өөрийгөө хангах бүрэн боломжтой, харин Дундговь, Дархан зэрэг төвийн бүсэд 30-40%, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгууд 63,1-86,7% нь импортын сүүгээр хангагдаж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс харахад баруун бүсийн нутгууд харьцангуй эх орны сүүг голлон хэрэглэдэг, төвийн бүсүүд дунд зэрэг, харин зүүн бүсийн болон төвлөрсөн хот суурин газар ялангуяа Улаанбаатар хотод ойртох тусам импортын сүүний хэрэглээний өндөр байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг хавсралт хүснэгтээс харж болно.
Энэ шалгалтын явцад хэрэглээний хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй байсан ОХУ-ын иогурт, Хятад шингэн сүү, зайрмаг зэрэг 902,0 мянган төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгуулах арга хэмжээ авч, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ажил үйлчилгээ явуулж байсан 5 байгууллагын үйл ажиллагааг зогсоон 17 байгууллага, албан тушаалтан, иргэнд нийт 488,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулсан байна.
4. Сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын агууламжийг тогтоох лабораторийн тоног төхөөрөмж, эм урвалж оношлуур, шинжилгээнд шаардлагатай шил сав худалдан авахад шаардагдах мөнгөний эх үүсвэр 113,718,000 /нэг зуун арван гурван сая долоон зуун арван найман мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах тухай Засгийн газрын 2008-10-22-ний өдрийн 13 тоот тогтоол гарч, 6 аж ахуйн нэгж байгууллагатай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж, лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэн одоо УМХГ-ын харъяа лабораториудад суурьлуулж, 9 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.
Улсын байцаагч, шинжээчдийг БНСУ, БНХАУ, ОХУ-ын Улаан-Үүд хотод болон аймаг орон нутгийн шинжээчдийг Улаанбаатар хотод УМХГ-ын НТЛ-т туршлага судлуулан, гадаадад сүү, сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хоолны хэрэгсэл, сантехникийн пластмасан шугам хоолой зэрэг нийт 89 дээжийг гадаадад шинжлүүлэн, өөрийн оронд хийгдсэн лабораторийн шинжилгээг баталгаажуулж ажилласан ба аймаг орон нутгийн шинжээчдийг УМХГ-ын нэгдсэн төв лаборатори дээр дадлага хийлгэж сургалтанд хамрууллаа.
УМХГ-ын төв лабораторид хүнсний бүтээгдэхүүнд меламин тодорхойлох шинжилгээг хийхэд: “Или” нэрийн гурван төрлийн шингэн сүү; 250 мл-ийн савлагаатай,
Кальцийн өндөр агууламжтай “Или” шингэн сүү (Yili high calcium milk), 1 литрийн савлагаатай, Тослог багатай кальцийн өндөр агууламжтай “Или” шингэн сүү (Yili low fat high calcium milk), 1 литр, 485 мл-ийн савлагаатай “Или” цэвэр сүү (Yili pure milk), 250 мл-ийн савлагаатай, Амуу соѐолжны амттай “Монмилк” нэрийн шингэн сүү (“Monmilk break fast flavoured milk malt flavor”), “Майка” нэрийн хуурай сүү, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэгч нь тодорхой бус “Мушгиа” болон “Шоколадтай” зайрмаг, ЭБШ ХХК-д үйлдвэрлэсэн “Амтат тараг”, Үлэмж өсөх ХХК-д үйлдвэрлэсэн “Цөцгийтэй тараг” зэрэг бүтээгдэхүүнд меламины агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тул нийт 60.6 кг бүтээгдэхүүнийг устгах ажлыг зохих журмын дагуу шийдвэрлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан. /хүснэгтээр хавсаргав/
ОХУ-д 14 төрлийн хүүхдийн тоглоом, 6 төрлийн хоолны хэрэгсэл, 1 сантехникийн пластмасан шугам хоолойноос 1 дээжинд шинжилгээ хийлгэн хариуг баталгаажуулан авсан бөгөөд хүүхдийн тоглоомонд хар тугалга, формальдегид, кадми, хорт чанарын индекс, хоолны хэрэгсэлд хар тугалга, кадми, цайр, зэс, формальдегид, хорт чанарын индекс гэсэн үзүүлэлтүүдийг шинжлүүлсэн.
Хүүхдийн тоглоомонд хийсэн шинжилгээний дүнгээс үзвэл тоглоомын будганд байх хар тугалгын хэмжээ нь 0.2-53 мг/кг, кадми 0.3-29 мг/кг байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнд, хоолны хэрэгсэлд хийсэн шинжилгээний дүнгээс үзвэл нийт 6 сорьцны 3 сорьцонд 4 үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс их үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
 Qlanrl ware аяга, 1, 2-р хоолны тавагны наборт формальдегид 3.75 мг/дм3 байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.65мг/дм3-ээр их,
 vanda гэсэн аяга тавагны комд формальдегид 0.525мг/дм3 байгаа нь 0.425мг/дм3-ээр их,
 Qlanrl ware аяга, 1, 2-р хоолны тавагны наборт хар тугалга 0.57 мг/дм3 байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.32мг/дм3-ээр их,
 хүүхдийн хоолны тавагнаас 051мг/дм3 байгаа нь зөвшөөрдөгдөх хэмжээнээс 0.41мг/дм3-ээр их буюу БНХАУ-аас импортлож байгаа “1,2 дугаар хоолны таваг”, “Хүүхдийн хоолны таваг”, “Аяга, тавагны иж бүрдэл”-д хар тугалга, цайр, формальдегидийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байгаа нь тогтоогдсон ба нийт 46 дээжинд формальдегид, хүнд металлын агууламжийг
тодорхойлох шинжилгээ хийлгүүлэхэд 15.2 буюу 7 дээжинд дээрх бодисуудын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0,32-3.65-аар хэтэрсэн байлаа.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит нийт 15 аж ахуйн нэгжээс өндөгний дээж /8/, тахианы тэжээлийн дээж /12/ импортын тахианы махны дээж /3/, саалийн үхрийн болон гахайны импортын тэжээлийн дээж /2/-ыг тус тус шинжилгээнд хамруулахад меламин Европын холбооны ЕС 798/2008 стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс нэг дахин бага буюу бусад дээжинд меламин илрээгүй болно.
Хяналт шалгалтын болон лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн “Или” нэрийн гурван төрлийн шингэн сүү, “Майка” нэрийн хуурай сүүний хоригийг үргэлжлүүлэх, бусад сүү, сүүн бүтээгдэхүүний хоригийг цуцлах, түүнчлэн “Меламин” гэсэн бичиглэл бүхий хуванцар сав суулгыг хүүхдийн байгууллага, худалдаа, нийтийн хоолны газруудад хэрэглэж, худалдаалахыг хориглосон тухай тус тус Газрын даргын 08, 07 тоот тушаал, 01/01 тоот “албан даалгавар” гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ЭМЯ, ХААХҮЯ, СХҮТ болон ДЭМБ-тай хамтран ажиллаж, мэдээллийг шуурхай солилцож ажилласнаар СХҮТ-ийн техникийн хорооны 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, “Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах меламины зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5867:2008” стандартыг батлуулан мөрдүүлж байна.
Гурав. Дүгнэлт
БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүнд меламин илэрсэнтэй холбогдуулан УМХГ-аас шуурхай арга хэмжээ авч Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргуулан, мэдээлэл, харилцан хамтын ажиллагааг гадаад улс болон өөрийн оронд гэсэн чиглэлээр зохион байгуулж, лабораторит шаардлагатай тоног төхөөрөмж, эм урвалжийг авч, боловсон хүчнийг сурган, сорьц дээжийг шинжлэх асуудал шийдвэрлэгдэж чадсан ба сүү, сүүн бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, импортлолт, худалдаанд тавих хяналтыг шуурхай зохион байгуулж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр хүн амыг эрсдэлээс хамгаалж чадсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид “Меламин” бодис илрүүлэх өндөр идэвхит шингэний хроматографийн иж бүрдэл, “Eliza reader“ зэрэг багажуудыг шинээр суурилуулснаар шинжилгээний арга, аргачлалыг боловсруулан
мөрдөж, боловсон хүчнийг сурган дадлагажуулж, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүнд меламин тодорхойлох шинжилгээг өөрийн оронд хийдэг боллоо.
2. Шалгалтаар, меламин тодорхойлох шинжилгээг 131 дээжинд хийлгүүлэхэд 4 нэрийн 14 төрлийн дээжинд буюу 10,7 хувьд нь меламины хэмжээ Европын холбооны улсуудад мөрдөж буй зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,3-8,5 дахин өндөр үзүүлэлттэй гарсан нь нотлогдсон.
3. “Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах меламины зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5867 :2009” стандартыг СХҮТ-ийн техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж, батлуулснаар меламины агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээг үндэслэн, улсын байцаагчийн дүгнэлт гаргах нөхцөл бүрдэв.
Тав. Цаашид авах арга хэмжээний санал:
Засгийн газрын түвшинд:
1. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортлолт, худалдаа, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэх
2. Меламин тодорхойлох шинжилгээний арга, аргачлал, аюулгүйн үзүүлэлтийг хүнсний сав баглаа боодол, хуванцар сав суулга зэрэгт нарийвчлан тогтоож, мөрдүүлэх
3. лабораторийн шинжилгээгээр чанар, аюулгүйн шаардлага хангахгүй гарсан Сүү, сүүн бүтээгдэхүүнийг устгах ажлыг зохих журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түвшинд:
1. Хяналт шалгалтын дүнгийн талаарх нэгдсэн танилцуулгыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ, ЭМЯ-нд албан бичгээр хүргүүлэх;
2. “Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах меламины зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5867:2008” стандартын дагуу битүүмжлэлд байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнд улсын байцаагчийн дүгнэлт гаргах;
3. УМХГ-ын нэгдсэн төв лаборатори, БНСУ, ОХУ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр чанар, аюулгүйн шаардлага хангахгүй “Или” нэрийн гурван төрлийн шингэн
сүү; 250 мл-ийн савлагаатай, Кальцийн өндөр агууламжтай “Или” шингэн сүү (Yili high calcium milk), 1 литрийн савлагаатай, Тослог багатай кальцийн өндөр агууламжтай “Или” шингэн сүү (Yili low fat high calcium milk), 1 литр, 485 мл-ийн савлагаатай “Или” цэвэр сүү (Yili pure milk), 250 мл-ийн савлагаатай, Амуу соѐолжны амттай “Монмилк” нэрийн шингэн сүү (“Monmilk break fast flavoured milk malt flavor”), “Майка” нэрийн хуурай сүү, “Мушгиа” болон “Шоколадтай” зайрмаг, ЭБШ ХХК-д үйлдвэрлэсэн “Амтат тараг”, Үлэмж өсөх ХХК-д үйлдвэрлэсэн “Цөцгийтэй тараг” зэрэг бүтээгдэхүүнийг устгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах;
4. Импортын хүнсний бүтээгдэхүүн, тахианы өндөг, мал, амьтны тэжээлд меламин бодис илрүүлэх шинжилгээ хийлгүүлж, сорилтын дүнг үндэслэн экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг олгож байх;
5. “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 6 дугаар зүйл, “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж түүнтэй адилтгах зүйлийн чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрт хяналт тавих” журмын хэрэгжилтэд тавих хяналтыг өндөржүүлэх;
6. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 53 дугаар тэмдэглэлийн 4.1. дэх заалтын дагуу хяналт тавьж ажиллах;
7. Хүнс болон ахуйн хэрэглээний зориулалттай нийлэг сав баглаа боодол, нэг удаагийн сав хэрэглэл, хүүхдийн тоглоом, хоолны хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнд хорт чанарын индекс, формальдегид, хүнд металлын агууламж болон эрүүл ахуй, аюулгүйн байдлын үзүүлэлтүүдийг шинжлэх арга, аргачлал боловсруулж, мөрдүүлэх зэрэг болно.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Хавсралт


ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
« Буцах
Салат ба Зууш...
Загасны махтай хоо
Хонины махтай хоол
Арга, ажиллагаа...
Спорт ба хооллолт...
Анхааруулга...
Нүүр хуудас | Хоолны жор | Зөвлөгөө | Хэлэлцүүлэг | Биологийн нэмэлт бүтээгдэхүүн | Толь бичиг | Холбоо барих
ADEPT., LLC © 2007-2012 ХООЛ.мн | Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881