|
Олон үндэстний хоол, хооллох дэгээс #2 |
|
Энэтхэг үндэстний хоол 
Энэтхэг үндэстний хоол цаг агаар, шашин шүтлэгээс шалтгаалан бүс нутаг бүрд өөр өөр байдаг. Жишээлбэл далайн эрэг орчмын Энэтхэгчүүд загасыг хүнсэндээ их хэрэглэдэг. Жагарын орны хүн амын зонхилох хэсэг нь махыг маш бага хэрэглэдэг. Энэтхэгчүүд шашны зан үйлээс улбаалж үхрийн мах иддэггүй. Уламжлалыг зөрчин үхэр алахыг их нүгэл, хүнд гэмт хэрэг гэж үздэг байна. Цагаан будаа, төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, өндөг, ургамлын тос зэргийг ихээр хэрэглэдэг ард түмэн юм. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Олон үндэстний хоол, хооллох дэгээс |
|

Хүлээн авалтанд анхаарах зүйл бол тухайн улс үндэстний хүнс, хоол, хооллох дэг жаяг, ямар бүтээгдхүүнийг голлон хэрэглэдэг, юугаар, яаж зооглодог болохыг мэдэж байх явдал юм. Ийм ч учраас дараах дэлхийн улс үндэстнүүдийн хоол, зоог барих хэв маягийн талаар цухас дурдъя. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хүлээн авалтанд үйлчлэх |
|
Аливаа хүлээн авалт - Зочид өөртөө үйлчлэх / Ширээн дээрээс / - Үйлчлэгч зочдод үйлчлэх / Гар дээрээс / гэсэн хэлбэр болно. Тусгай цэсэнд заагдсаны дагуу зоогийг авчирдаг гар дээрээс үйлчлэх хэлбэр практикт түгээмэл. Зоогийн газрууд хэрэглэгчдийн ангилал, үйлчилгээний зэрэглэл, сав суулга, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай уялдан төрөл бүрийн аргуудыг хоол олгоход хэрэглэнэ. Тэдгээрээс франц ба англи гэсэн үйлчилгээний үндсэн 2 арга олонтой хэрэглэгддэг. Харин сүүлийн үед, тодруулбал 20-р зуунаас эхлэн америк болон орос аргууд зоогийн үйлчилгээнд нэмэгдэн орсон байна. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хүлээн авалтын төрлүүд |
|

Хундага шампанск - “Coupe de champagne” Өдрийн 12 цагт эхлээд 13 цагт өндөрлөдөг, ихэнх тохиолдолд нэг цаг үргэлжилдэг. Үндэсний өдөр тэмдэглэх, төлөөлөгчдийг хүндэтгэх, элчин сайд бүрмөсөн нутаг буцах зэрэг тохиолдолд хийнэ. Зочдыг дарс, жимс, амтат жигнэмэгээр дайлдаг. Усан үзмийн дарс нь улаан, цагаан, хуурай, чихэрлэг, хөөсөрдөг гэхчлэн олон янз байдаг. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хүлээн авалт |
|

Хүлээн авалт нь ямар үйл явдалд зориулагдсан, ямар хүмүүс удирдсан, хаана болж байгаа зэргээс шалтгаалан албан ёсны ба албан бус гэсэн 2 янз байна. Зочдыг ажил хэргийн шугамаар урьж зохион байгуулсан хүлээн авалтыг албан ёсны хүлээн авалт гэнэ. Төр засгийн байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн гадаадын зочид дипломат төлөөлөгчид, албаны хүмүүст зориулан үндэсний баярын өдөр, улсын баяр, тэмдэглэлт ой, бага хурал, симпозиум, худалдааны тохиролцоонд хүрсэн зэрэг үйл явдлыг тохиолдуулан албан ёсны хүлээн авалт зохион байгуулдаг. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Зочин угтах ёс |
|
 Хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, олон улсын семинар, уулзалт, үзэсгэлэн, яармагт оролцох зэрэг ажил хэргийн тодорхой зорилготойгоор ирж байгаа нэг хэсэг хүмүүс, төлөөлөгчдийг зочин, зочид гэдэг. Зочин хүлээн авах тусгай дэг жаяг байдаг бөгөөд, зочноо хэрхэн угтан авснаас таны амжилт шалтгаална. Жишээлбэл, зочдыг угтахдаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн эмэгтэй бүрт хүлээн авч буй талын тэргүүнээс цэцэг барьдаг (цэцгийг тусгай гялгар цаасанд боовол зүгээр) Эелдэг найрсаг угталт - үдэн гаргалт нь хүмүүсийн хоорондын харилцааны чухал хэсэг бөгөөд ажлын явцад нөхөрсөг уур амьсгал бий болгоход нөлөө үзүүлдэг. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|