|
Хоолны цэс |
|

Хоолны газрын нэрийн хуудас нь тухайн газрын ангилал, хэв маяг, зэрэглэлийн онцлог, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй зохиосон хоолны цэс байдаг. Хоолны цэс буюу меню нь тухайн хоолны газарт өдөр тутам үйлдвэрлэж борлуулах хоол, зууш, ундааны нэр төрлийн жагсаалт, хэмжээ, зохистой харьцаа, үнийг харуулсан баримт бичиг бөгөөд нэг талаас хэрэглэгчдэд зориулсан маркетинг, мэдээлэл сурталчилгааны хэрэгсэл, нөгөө талаас хоолны газрын бизнесийн үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтаар дамжин хэрэгжих менежментийн үндэс болж өгдөг. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хоол үйлдвэрлэлийн технологийн карт |
|
Хоол бүтээгдэхүүнийг тухайн хоолны газрын өөрийн үйлдвэрлэлийн болон эрх бүхий байгууллагаар батлагдсан жорын дагуу үйлдвэрлэж түүхий эдийн орц, хоолны бэлдэц болон хоол бүтээгдэхүүний гарц, үйлдвэрлэлийн технологийг тодорхойлно. Хоолны газруудад хоол бүтээгдэхүүнийг бэлтгэх заавар болох хоол үйлдвэрлэлийн технологийн картыг зохиож мөрдөнө. Түүхий эдийн тоо хэмжээ, үйлдвэрлэх технологи, сүмс болон хачрын талаарх мэдээллийг уг картаар тодорхойлох ба энэ нь тогоочийн ажлыг тодорхой болгохоос гадна хоол үйлдвэрлэлийн чанарын баталгааг бий болгодог. Технологийн карт нь төрөл бүрийн халуун хүйтэн хоол, нарийн боов, хачир сүмс, халуун хүйтэн болон холимог ундаа, хагас боловсруулсан бүтээгдэхүүний жор, тэдгээрийг бэлтгэх арга технологи, бэлэн бүтээгдэхүүний гарц шинж байдлыг тусгасан хоол үйлдвэрлэлийн явцад мөрдөх үндсэн баримт мөн. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний бүх газрууд хоолны газрын төрөл /ресторан, кафе, гуанз, баар/ зэрэглэл /люкс, дээд, нэгдүгээр/, зориулалт /нийтийн үйлчилгээтэй, зочид буудлын, цэцэрлэгийн нэгдсэн гал тогоо гэх мэт/, үйлчилгээний хэлбэр, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүнсний материалын болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангамж, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан бүх төрлийн бүтээгдэхүүнд сонголт хийж цэсийг бүрдүүлнэ. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хоолны газрын үндсэн шаардлага |
|

Хоолны газарт тавигдах нийтлэг шаардлага 1. Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хоолны газрын ангилал, зэрэглэл |
|
 Хоолны газар: Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулдаг обьект
Ресторан Нарийн ажиллагаа шаардах олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоол үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай амарч, хооллох нөхцлийг хангасан дээд зэргийн үйлчилгээ зохион байгуулдаг хоолны газар. | |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|