Нүүр хуудас arrow Эмчилгээний хоол

Эмчилгээний хоол
Зүрхний өвчнийг эмчлэх аргууд / Зөвлөгөө Хэвлэ

Зүрхний өвчнийг шинэ ногоон халгайгаар найдвартай эмчлэх

Ханд бэлтгэх арга: Шинэ ногоон халгай 50-70гр-ыг паалантай саванд хийж (1л) дээр нь 450гр хүйтэн ус хийнэ. 1 цаг байлгасны дараа зөөлөн галаар 10 минут буцалгана. Гүйцэт хөрсний дараагаар шүүж шаараа авч хаяна. Хөргөгчинд хадгалж байгаад тасалгааны температурт хүртэл бүлээсгэж хэрэглэнэ. Энэ нь 2 хоног уух ханд юм.

Дэлгэрэнгүй...
 
Даралт ихэдсэн үед эмчлэх аргууд Хэвлэ

Даралт ба ходоодны өвчинг хүрэн манжингаар зэрэг эмчлэх

Хүрэн манжингаа хальстай, үндэстэй нь цуг чанаад өглөө бүхэн идэхэд даралт ходоодны өвчин хоёулаа байхгүй болно.

Хушны боргоцой, бамбайн хандаар даралт эмчлэх жор

Хушны 3ш боргоцойг бүтнээр нь 0.5л архинд хийж, дээрээс нь 1 х/х бамбайн үндэс, 10ш ёотон хийгээд харанхуй газар 2 долоо хоног хандлана. Шөнө унтахдаа 1 х/х-аар ууж даралтаа эмчилнэ.

Дэлгэрэнгүй...
 
Гэдэс ходоодны өвчнийг эмчлэх аргууд Хэвлэ

Ходоодны арван хоёр нугалаа гэдэсний шархыг нохойн хошууны жимсний хандаар эмчлэх арга

Нэгдүгээр арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан буцламгай усанд хийж 10-12 цаг хандлаад, 10 минут буцалгаж, бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө 1/2 стаканаар ууна. Хүүхдэд 1/4 стаканаар өгнө.
Хоёрдугаар арга:
1ш нохой хошуу жимсийг 1 стакан усанд хийж 10 минут буцалгаад 2 цаг хандлана. Хэрэглэх хэсгээ шүүж авч байна. 1/2 стаканаар өдөрт 3-4 удаа хоол идэхээсээ өмнө ууна.

Дэлгэрэнгүй...
 
Гурав. Эмчилгээний хоол Хэвлэ

3.1 1-Дугаар хоол

ОношХоолны дугаар
 Ходоод 12 нугалаа гэдэсний шархлааны хурцадсан үед  эхний 7-10 хоногт

--» 1А

 Ходоодны архаг үрэвслийн хурцадсан үед эхний өдрүүдэд
 Ходоодны хурц үрэвслийн эхний өдрүүдэд
 Ходоодны хагалгааны дараах хоёр дахь өдрөөс
 Улаан хоолойн түлэгдэлт
 1А хоол өгч буй өвчтөнүүдэд биеийн байдал харьцангуй дээрдэж эхлэхэд үргэлжлүүлэн өгнө.
 Шархлаа өвчний үед бол 1А хоолыг 7-10 хоног өгсний дараа 1Б хоолыг өгнө

--» 1Б

 Ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа өвчний хурц үеийн намжилтын үед
Дэлгэрэнгүй...
 
Хоёр. Эмчилгээний хоолны тухай ойлголт Хэвлэ

2.1 Ерөнхий зүйл

Аливаа өвчин эмгэгийн үед  бодисын солилцоонд заавал  ямар нэгэн хямрал өөрчлөлт   гардаг.  Энэ нь хүчил шүлтийн тэнцвэрт  буюу  уураг, өөх тос нүүрс ус, аминдэм, эрдэс бичил тэжээлийн бодисын солилцоонд гарсан өрчлөлтүүдээр  илэрнэ.

Тэдгээрийг хэвийн байдалд оруулах  өөрөөр хэлбэл эмчлэх гол арга нь  хүнс хоолыг бодисын  солилцоонд гарсан өөрчлөлтийг  харгалзан зөв зохицуулахад оршино.  Хоолоор эмчлэх арга нь  физиологийн шаардлагын үүднээс  үзэхэд бие махбодод хамгийн тохиромжтой арга юм.

Эмчилгээний хоолны дугаар тус бүр нь аль  нэг эрхтэн системийн эмгэгийн үед хэрэглэх заалт, бэлтгэх технологи, хэрэглэх хугацаа, хоногийн хоолны найрлага, илчлэг, хэрэглэж болох ба хориглох хүнсний бүтээгдэхүүнийг /2-р бүлэг/-т оруулав.

Дэлгэрэнгүй...
 
Нэг. Эмчилгээ, сувилалын хоолыг зохион байгуулах Хэвлэ

1.1 Ерөнхий зүйл

1.1.1 Тодорхой найрлага бүхий хоолны өвөрмөц технологиор бэлтгэн эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх хоолыг  эмчилгээний хоол гэнэ.

1.1.2 Эмчилгээ, сувилалын хоол нь үйлчлүүлэгчийн эмчилгээ, үйлчилгээний нэг хэсэг болох бөгөөд зарим тохиодолд үндсэн эмчилгээний журмаар хэрэглэгдэнэ.

1.1.3 Эмчилгээний хоолны мэргэжилтэн гэж эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй  эмчилгээний хоолны эмч, эмчилгээний хоолны технологичийг хэлнэ. 

1.1.4 Тухайн эмнэлэг, сувилалд хийгдэх эмчилгээний хоолны талаарх мөрдөх бүх дүрэм,  заавар, зохион байгуулалтыг уг эмнэлэг, сувилалын эмчилгээний хоолны эмчийн санлын үндсэн дээр эмнэлэг, сувилалын дарга (захирал), ерөнхий эмч батлана.

Дэлгэрэнгүй...
 
Twilight

Сурталчилгаа

Сурталчилгаа

Хоолны зууч

Ресторан

Харилцах цонх

Нэр:

Мессэж:

ADEPT., LLC © 2008 | Холбоо барих - Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881