|
Биологийн нэмэлт бүтээгдэхүүн |
|
Хүний эрүүл мэнд, ажиллах чадвар ба урт удаан наслалтыг дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүдийн гол үүрэг нь организмыг байнгын шаардлагатай бичил тэжээлүүдээр /амин дэмүүд ба бусад хэрэгцээт эрдэс бодис/ хангах явдал юм. Бичил тэжээлүүд нь хүнсний орлуулж болшгүй бодисууд бөгөөд бодисын солилцоонд оролцож, организмын өсөлт хөгжилтийг хэвийн явуулах, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хорт хаягдлуудыг гадагшлуулах, амьдралын үйл ажиллагаануудыг найдвартай явуулахад чухал үүрэгтэй. Организм чухал шаардлагатай бичил бодисуудыг өөрөө ялгаруулж чадахгүй зөвхөн гаднаас хүнсээр дамжуулан авдаг, мөн дараа хэрэглэхээр нөөцөлж чадахгүй учир тэд организмд байнга гаднаас орж байх хэрэгтэй болдог. |
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн БИХНБ-ий асуудал хариуцсан комисс Э. Эрдэнэцогт

|