Бидний тухай
www.lifestream.mn
Лайфстрийм Компаний тухай
Лайфстрийм компани нь 1980 онд байгалийн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, экспортлох чиглэлээр байгуулагдаж 29 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Шинэ Зеланд улсын компани юм. Тус компани нь анх Спирулина /Spirulina/-г үйлдвэрлэн Австралийн зах зээлд нийлүүлсэн нь өнөөгийн дэлхийн зах зээлд тэргүүлэгч компани болохын эхлэл байлаа.
Лайфстрийм компаний үндсэн зорилт нь Хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай, өндөр чанартай Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг /БИХНБ/ дээд зэргийн чанартай түүхий эдээр үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэх явдал юм.
Бүтээгдэхүүний зэрэглэл цар хүрээ
Бүтээгдэхүүнийхээ түүхий эдээ олон улсад танигдсан нэр хүндтэй компаниудаас авахаас гадна, нарийн технологийн дагуу тарьж ургуулсан өөрийн тариалангаас авдаг бөгөөд өөрийн лабораторт маш нарийн шатлалын дагуу шинжилгээнд хамруулан, үйлдвэрлэх, боловсруулах ажлыг эм зүйч, биохимич, хоол судлалын ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэдэг.
Бүтээгдэхүүний зэрэглэл цар хүрээ
Лайфстрийм компани нь Спирулина /Spirulina/ болон Зуун наст /Aloe vera/ бүтээгдэхүүний нийлүүлэлтээрээ зах зээлд тэргүүлэгч компани бөгөөд бүтээгдэхүүний шинэлэг байдлаараа ч тухайн төрлийн зах зээлд тэргүүлдэг. Тус компани нь Спирулина болон Зуун наст бүтээгдэхүүнүүдийг санал болгохын зэрэгцээ бусад өндөр идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь маш онцгой, шинэлэг бүтээгдэхүүнүүд бөгөөд байгалийн гаралтай хүнс гэдгээрээ олон улсад өндөр үнэлгээ аваад байна.
Бид хэрэглэгч болон худалдан авагчиддаа олон улсын чанарын сертификат, Монгол улсын лабароторийн шинжилгээтэй, хадгалалтын горимд удаан байгаагүй шинээр үйлдвэрлэгдсэн, зориулалтын давхар савлагаатай, зөөлөн, амттай, илчлэг ихтэй 100% натурал тахианы мах махан бүтээгдхүүн, шинэ ургацын жимс, сайн чанарын төрөл бүрийн дарс хямд үнээр санал болгож байна.
Аж үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмж
Лайфстрийм компани нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цэвэр аюулгүй байдал, үйлдвэрлэлийн технологийг маш нарийн хянадаг бөгөөд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гаргах чадвартай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйн чанарын олон улсын стандарт OSH, Хүнсний аюулгүй үйлдвэрлэлийн чанарын олон улсын стандарт HACCP-р баталгаажиж GMP-д хүлээн зөвшөөрөгдсөн.
Экспортын бизнес
Лайфстрийм компани нь бүтээгдэхүүнүүдээ Австрали, Их Британи, Щвед, Голланд, Финлянд, Индонез, Малайз, Сингапур, Солонгос, Тайван, Канад зэрэг дэлхийн 25 гаруй оронд экспортлон гаргаж байна.
Лайфстрийм компани нь 2008 онд Шинэ Зеланд улсын байгалийн гаралтай натурал бүтээгдэхүүний Шилдэг экспортлогч компаниар шалгарсан.
|