Эрхэм хэрэглэгчид та бүхэн өөрийн хийх дуртай хоолны жорыг бусадтайгаа хуваалцахыг хүсвэл Энэ и-мэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй.   хаяг руу зургийн хамт илгээгээрэй.

Нүүр хуудас

Наашаа цаашаа (Хятад хоол) Хэвлэ
 

Орц /3 хүний порц/

75 мл шарах тос (газрын самар,
эсвэл эрдэнэ шишийн тос)
300 гр өөхгүй гахайн мах
3 аяга агшаасан будаа

Маринэид-нд (махыг болгохоос
өмнө хийж амталдаг соус)
¼ ц/х давс
1 ц/х зөөлөн шар буурцгийн соус
1 х/х хүйтэн ус
1 х/х төмсний гурил (цардуул)
1 ц/х Shaoxing вино
(байхгүй бол ямар нэгэн дарс)

Соус
1½ ц/х цагаан элсэн чихэр
1½ ц/х Chinkiang цуу, эсвэл Хятад хар цуу (бальзамик цуу)
¾ ц/х зөөлөн шар буурцгийн соус
½ ц/х давс
¾ ц/х төмсний гурил (цардуул)
3 х/х тахианы хар шөл, эсвэл ус

Вааран аяга 1
2 х/х чинжүүний нухаш (чили паста)

Вааран аяга 2
2 ц/х нарийхан хэрчсэн сармис
2 ц/х нарийхан хэрчсэн цагаан гаа

Вааран аяга 3
75 гр хулсны нахиа
1 атга хатаасан мөөг

Вааран аяга 4
1 ш ногоон сонгино, хэрчсэн


Хийх аргачлал

Маринэидээ бэлтгээд, гахайн махаа 3мм x 3мм x 3см харьцаатай нарийхан хэрчиж Маринэидэндээ хийж хутгана. Махандаа бүрэн нэвчтэл нь байлгах хэрэгтэй (30 минутаас доошгүй хугацаа шаардлагатай). Энэ хооронд будаагаа агшаана.

Мөөгнүүдээ маш халуун усанд 30 минут дэвтээнэ. Мөөгийг дэвтэж байх хооронд тусад нь давстай ус буцалгаж хулсыг хийгээд 1-2 минут болгож гаргана. Ингээд хүйтэн усаар зайлж гахайн мах шиг хэмжээтэйгээр нарийхан хэрчинэ.

Одоо вааран аяганд байх орцуудаа бэлтгэнэ. Мөөгийг бэлэн болмогц гаргаж мөн нарийхан хэрчинэ.

Хайруулын саванд шарах тосоо хийж өндөр хэмд халаана. Тосыг халмагц махаа хийж ширхэг бүр нь 4 талаараа цагаан болтол нь хуурна (ойролцоогоор  1-2 минут). Галыг багасгалгүйгээр махыг хайруулын савны нэг тал руу болгоод хайруулын савыг эсрэг тийш нь 30° хазайлгаж тосыг махны эсрэг талд тунгаана. Чинжүүний нухшийг тосон дээрээ хийж 30 секунд орчим хутгаж сайтар холино (махыг тос, чинжүүний холимгоос тусад нь байлгахыг хичээгээрэй).

Дараа нь сармис, цагаан гааг чинжүү тосны холимогт нэмээд, үнэртэх хүртэл нь хутгана. Хайруулын савыг тэгшлээд зуухан дээрээ байлгана. Хулс, мөөгөө нэмж хийгээд 30 секунд орчим шарна.
Соусаа дээрээс нь хийж түргэн хутгана. Ингээд сонгиноо нэмж 10-20 секунд хутгахад хоол маань идэхэд бэлэн болно.

Сэтгэгдэл
Бичих Хайлт
+/-
Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
 
Вэб сайт:
Гарчиг:
UBB Код:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch::(:shock:
:X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s:!::?::idea::arrow:
 
хоол  - ураа   |2009-07-15 11:39:48
хоох ёстой гоё баярллаа та нарт их олон удаа
уйггүй гуйсаны эцэст жортой боллоо
баярллаа
хоол   |2009-07-15 11:45:55
хоое гэхдээ энэ чинь соусаа яаж хийхыг нь
загаагүй байн шүү дэээ
хоол   |2009-07-15 11:46:25
соусаа яаж хийхийг нь заагаарай
m   |2009-07-23 23:57:33
ter ortsuudiig n niiluuleed hutgaal boloo
Hannah  - ingredient   |2009-08-15 00:40:20
Sousaar ni Oyster sous-iig hereglehed
hangalttai
MongolGoo  - oilgohgui yum baina aa   |2009-08-24 23:11:29
зөөлөн шар буурцгийн соус, хулсны нахиа
гэж
юу бэ, хатаасан мөөг гэж ямар төрлийн ямар
нэртэй мөөг бэ
tungaa  - hi   |2009-09-08 13:40:58
yooy araanii shuls goojij bn. hiij uznee. ta nart bayarlalaa
Oderah  - Zovolgoo ogno uu.   |2009-10-08 12:50:08
Nemelt amarkhan olddoggui khoolnii materialuudiig khaanaas khyamdkhan avch
bolokh ve, zaaj ogno uu. Dalai eejees avakhaar unetei sanagdaad bna.
Ganchimeg   |2009-10-13 19:16:19
colongoc hool hiihiig zaaj ogoochee
p  - hariu   |2009-10-16 17:30:27
bolno shuudee
ganaa   |2009-10-13 21:20:13
hoolnii toroloo solih boloogvi yu soliochee shine hool surmaar baina
Хэн нэгэн   |2009-11-18 17:29:39
huuuh bayarlala. ene hooliig hj surahiig yamar ih hussen geech. tanai site ih
taalagdaj bn.

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 
Дараах >
Twilight

Сурталчилгаа

Сурталчилгаа

Хоолны зууч

Ресторан

Харилцах цонх

Нэр:

Мессэж:

Нийт хандалт

Зочилсон: 1725604
ADEPT., LLC © 2008 | Холбоо барих - Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881