|
Үхрийн жигнэсэн махтай шөл |
|
 | | Орц:/8 хүний порц/ - 700гр үхрийн мах, 2.5 см хэмжээтэй хэрчсэн - 1/3 аяга гурил - 3 х/х ургамлын тос - 800гр цанасан улаан лооль, шүүж авалгүйгээр - 450гр үхрийн махны шөл - 1ш дунд зэргийн сонгино, хэрчсэн - ½ ц/х хар перц - ½ ц/х лаврын навч - 3ш дунд зэргийн төмс, хальсалж 2.5 см хэмжээтэй хэрчсэн - 2 аяга 2.5 см хэмжээтэй хэрчсэн лууван |
Алхам - Хийх аргачлал | Гуриландаа махаа өнхрүүлнэ. Хайруулын тавгандаа тосоо хийн халаана. Дээрээс нь үхрийн махаа хийнэ. Бор өнгөтэй болтол нь 5 минут орчим шарна. Дээрээс нь улаан лооль, махны шөл, сонгино, перц болон лаврын навчаа хийн буцалтал нь байлгана. Ингэсний дараа галаа багасган таглан 45 минут орчим бага зэрэг зөөлөртөл нь жигнэнэ. Дээрээс нь төмс болон луувангаа хийн дахин буцалгана. Дахин 45 минут орчим мах болон бүх ногоог зөөлөртөл нь жигнэнэ.
| 
|