|
Халуун ногоотой зөгийн балаар бүрсэн тахианы гуя |
|
 | | Орц /4 хүний порц/ - 2 ц/х нунтаг сармис - 2 ц/х нунтаг чили - 1 ц/х давс - 1 ц/х гоньд - 1 ц/х улаан чинжүү - 1/2 ц/х улаан перц - 8 ясгүй, тахианы гуя - ургамлын тос - 6 х/х зөгийн бал - 2 ц/х алимны цуу |
Хийх аргачлал Эхний 6 орцыг том саванд холино. Дээрээс нь тахианы гуяаа нэмнэ. Амталсан тахианы махаа хайруулын тавгаа тосолж байгаад хийнэ. Тал бүрийг нь 5 минут шарна.
Зөгийн бал болон алимны цуугаа жижиг саванд хийн сайтар хутган холино. Зөгийн балтай хольцоосоо тахиан дээрээ бага зэрэг түрхэнэ. Дахин 1 минут шарна. Тахиагаа хайруулын тавагнаас гаргаад үлдсэн хольцоороо бүрээд, тахиагаа болтол шарна.
|

|