|
Үхрийн махан ороомог (Wellington) |
|
 | | Орц:/2 хүний порц/ - 600-800гр үхрийн цул мах - 300-400гр гурил - 75гр масло - 4 х/х ургамлын тос - 1 ш хольсон өндөг - 50гр цацах гурил - 250гр жижиглэн хэрчсэн мөөг - 1ш сонгино, хэрчсэн - 1ш сармисны хумс, хэрчсэн - 1 ц/х шальфей, чабрец - 25гр талхны үйрмэг - 1ш тахианы мөч, машиндсан - давс, перц
|
Алхам - Хийх аргачлал | - Үхрийн махаа шархад бэлтгэнэ янзлаад давс болон перцээр амтална. - Хайруулын тавгандаа ургамлын тос болон масло хийн халаана. Халаасан тосон дээрээ амталсан махаа хийн тал бүрийг нь 5 минут бор өнгөтэй болтол нь шарна. Бор болсон махаа гарган хөргөнө. - Хайруулын тавгаа дахин тос, масло хийн халаана. Дээрээс нь жижиглэж хэрчсэн мөөг хийн зөөлөртөл нь (зутан болтол нь биш) хуурна. Дээрээс нь сонгино болон сармисаа хийн болтол нь 5 минут орчим хуурна. Дараа нь хэрчсэн амтлагч ургамалаа хийн холилдтол нь хутгана. Ингээд хольцоо гарган хөргөнө. - Хуурсан хольцоо ашиглах хүртэлээ хөргөгчинд хийвэл илүү хурдан хөрөх болно. - Гурилаа зууран элдэж махаа орооход бэлэн болгоно. - Хуурсан хольцон дээрээ машиндсан тахианы мах болон талхны үйрмэгээ хийн холилдтол нь сайтар хутгана. Ингээд элдсэн гурилан дээрээ 10 см зузаантай жигд тараан түрхэж өгнө. - Дээрээс нь шарсан махаа тавин гурилаараа битүү орооно. - Урьдчилан тосолсон поднос дээр ороосон махаа тавиад гадаргууг нь өндөгний шараар сайтар бүрж өгнө. - Ингээд өнгөлсөн ороомогон махаа шархаасаа өмнө хөргөгчинд 30 минут орчим хөргөнө. - 30 минут хөргөсний дараа урьдчилан халаасан 250С (Gas mark 7)-д 35 минут орчим шарна. - Ингээд бэлэн болсон ороомогоо гаргаж ирэн зүсэхээсээ өмнө 10 минут орчим хөргөнө. Дараа нь хооронд нь 10см хэмжээтэй зүсэж таваглана.
| 
|