Нүүр хуудас arrow Ногоон хоол arrow Ногоотой бялуу

Ногоотой бялуу Хэвлэ
 

Орц /2 хүний порц/

бялууны талх:
- 450гр гурил
- 1 ¼ хөөлгөгч
- 1 ½ ц/х давс
- 1ш өндөг, цохисон
- 2 х/х зөгийн бал
- 50мл оливийн тос
- 260мл халуун ус

 Доторхи шанз:
- 1ш жижиг төмс
- 2ш том сонгино
- 1ш ногоон чинжүү
- 2ш лууван
- 2ш том улаан лооль
- 3ш сармисны хумс
- 1 атга вандуй
- 70гр бяслаг
- 2 х/х оливийн тос
- 1 ц/х хэрчсэн базилик
- ½ ц/х нунтаг чинжүү
- давс болон перц

Хийх аргачлал

Кастрюльд бяслагнаас бусад бүх ногоогоо хальслаад куб хэлбэртэй хэрчээд хийнэ. Дээрээс нь базилик болон нунтаг чинжүүг амталж хийнэ. Дээрээс нь оливийн тосоо жигд дусааж сайтар холино. Урьдчилан 200 C/Gas Mark 6/-д халаасан шарагчинд кастрюльтай хольцоо хийн 20 минут жигнэнэ.
Энэ хооронд: Том саванд гурил, давс, хөөлгөгч, оливийн тос, зөгийн бал болон цохисон өндөг зэргийг хийн сайтар холино. Дээрээс нь халуун усаа тааруулж хийн хэлбэрт ортол нь 5-7 минут нухна.
Нухсан гурилаа хоёр тэнцүү хэсэгт хуваан элдэхэд бэлэн болгоно.
Эхний хэсгийн элдсэн гурилан дээр шарсан ногоонуудаа жигд тараан байршуулна. Дээрээс нь бяслагаа тарааж өгнө. Үлдсэн гурилаа мөн адил элдэж бяслаган дээрээ дэвсэж өгнө.
Ингээд ногоотой бялуугаа таглан алчуураар бүтээн 20 минут гурилаа хөөтөл нь тасалгааны температурт байлгана.
Дараа нь гурилан дээрээ оливийн тосоо багс ашиглан сайтар түрхэж өгөн 200 C/ Gas Mark 6/-д 30 минут шарна. Ингээд гаргаж ирэн зүсэж таваглана.

Сэтгэгдэл
Бичих Хайлт
+/-
Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
 
Вэб сайт:
Гарчиг:
UBB Код:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch::(:shock:
:X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s:!::?::idea::arrow:
 
Хэн нэгэн   |2010-01-19 11:38:56
Ingenii airag zarj baina Utas 99881177, 50881177, 93099008 damjuulna uu
Final Fantasy XIV Gil  - Final Fantasy XIV Gil   |2010-08-19 08:23:29
Under the market economy condition FFXIV Gil, the tax revenue is the form that standardizes most that FFXIV Gold the government raises the fund of public service FF14 Gil, it is a basic source of the fiscal revenues FF14 gold, the tax revenue is the government's main means to carry Final Fantasy XIV Gil out the economic social policy at the same time.

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 
Дараах >
Twilight

Сурталчилгаа

Сурталчилгаа

Хоолны зууч

Ресторан

Харилцах цонх

Нэр:

Мессэж:

ADEPT., LLC © 2008 | Холбоо барих - Y!Messenger ID: hool_mn - Утас: 88010881