|
Пиццаны гурил бэлтгэх арга |
|
 | | Орц 1. 1/2 стакан бүлээн ус 2. 2 амттаны халбага дрожж (active dry yeast) 3.2 стакан гурил гурилаа нухахад нэмэгдэл хуурай гурил 4. 1 амттаны халбага давс 5. 3 амны халбага оливийн тос. |
Хийх аргачлал 1. Усандаа дрожжоо уусгаад 5 минут орчим исгэнэ. 2. Гурил давсаа холиод хутгаж нийцүүлнэ. Тосоо нэмнэ. Исгэсэн дрожжтой усаа нэмээд гурилаа зуурна. Бага зэрэг хуурай гурил цацсан тавцан дээр гурилаа гаргаж ирээд хэсэг нухаад гурилаа нэмэлт тосоор тослон, том саванд хийгээд, дулаан газар тавиж, 1 цаг хэртэй хөөлгөнө.
3. 1 цагийн эцэст хөөсөн гурилаа илдээд эсвэл гараараа сунган тараагаад сэрээгээр энд тэнд нь хэд хэд хатган, дээр нь хүссэн орцоо тавиад жигнэж пизза бэлдэнэ. Амжилт хүсье |
*Дашдэмбэрэлийн Aнхзаяа* гишүүн илгээв
|