 | | Орц: 1- 100 мл сүү 2- 1 амны халбага наран цэцгийн тос 3- 1 амны халбага улаан лоолийн паст 4- 200 гр шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн мах 5- бага зэрэг сүүлний өөх 6- давс
|
Хийх аргачлал | 1. Нэг саванд сүүгээ хийгээд тосоо нэмж нийцүүлнэ. Пастаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд бага зэрэг давсаар амтлаад махаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана. 2.Махаа гаргаж ирээд дөрвөн мах дутамд нэг өөхөөр тооцоолон шорлоод ил гал дээр болтол нь шараад таваглаад сервислэнэ. Зүүлт * Мөөг, чинжүү, сонгино, улаан лооль, ногоон сонгино зэргийг үмхийн дайтай хэрчээд алаглуулан шорлож болно. * Пита талх, салат зэрэгтэй сервислэнэ. | *Дашдэмбэрэлийн Aнхзаяа* гишүүн илгээв
|