1. 220 гр хонины цул мах 2. 2 амны халбага цуу 3. 1 амттаны халбага хатааж нунтагласан гоньд | | Орц 4. 1 хумс сармис, арилгасаа жижиглэн хэрчсэн 5. 1 амттаны халбага цагаан гаа, үрсэн 6. 1 амны халбага чидун жимсний тос 7. 1 ш сонгино, арилгаад хагас цагиргалан хэрчсэн 8. 100 гр ногоон цэцэгт байцаа, жижиглэн хуваасан 9. 1 ш улаан чинжүү, үрийг нь авч савхлан хэрчсэн 10. 100 гр мөөг, угаагаад, хэрчсэн 11. 100 гр савхан гоймон )
|
Хийх аргачлал 1. Хонины махаа нарийн савхан хэлбэртэй хэрчиж бэлтгээд халааж бэлтгэсэн тостой шанаган тогоондоо хийнэ. Дээрээс нь 2 амны халбага цуу, 1 амттаны халбага гоньд, жижиглэн хэрчсэн сармис, үрж бэлтгэсэн цагаан гаагаараа амтан борлотол нь хуурна. 2. Гоймонгоо давстай усанд чанаж бэлтгэнэ. Болсон гоймонгоо шүүгээд хэрэглэтэлээ хэсэг байлгана. 3. Эцэст нь мөөгөө нэмээд ногоонуудаа болтол хуураад чанаж болгосон гоймонгоо нэмнэ. Нийцүүлж хутгаад, таваглаад сервислэнэ.
Зүүлт 1. Хүссэн ногоогоо нэмж хасаад өөрийн сонирхолд тааруулан хийж болно. 2. Махыг тахиа, сам хорхой, наймаалж гэх мэтээр өөрчлөн оруулах боломжтой.
Амжилт хүсье |
*Дашдэмбэрэлийн Aнхзаяа* гишүүн илгээв
|