|
Пенне гоймонтой Карбонара сүмс |
|
 | | Орц
• 200 гр Пенне гоймон
• 200 гр гахайн мах /үхрийн мах/
• 2 өндөг
• 1 аяга сүү
• 1 ц/х нухсан сармис
• 1 жижигэвтэр сонгино, хэрчсэн
• 2 х/х хэрчсэн ногоон сонгино
• 2 х/х оливийн тос/ургамлын тос олдохгүй бол/
• 2 х/х үрсэн бяслаг
• Амтлах хэмжээгээрээ хар перц, давс
|
Хийх аргачлал Гоймонгоо буцалж байгаа усанд 9-10 минут давс хийн буцалгаад зөөлөрхөөс нь өмнө шүүн авна. Хайруулын тавгандаа тосоо хийж халаагаад мах сонгино, сармисаа хийгээд махаа болохтой ойролцоо дээрээс нь ногоон сонгиноо нэмнэ. Хайруулын тавгаа гал дээрээс аваад болсон гоймонгоо нэмнэ. Нэг саванд өндөг, бяслаг сүүгээ хийгээд сайн холиод гоймон дээрээ хийнэ. Зөөлөн гал дээр 2 минут орчим Карбонара сүмс нь бага зэрэг өтгөртөл болгоомжтой хутгана. Энэ үедээ болгоомжтой байх хэрэгтэй учир нь гал ихдүүлж удвал шарсан өндөгтэй гоймон болох магадлалтай. Хар перц, давс 2 оо тааруулж амтлаад, таваглана. Амжилт хүсье
|
*Дашдэмбэрэлийн Aнхзаяа* гишүүн илгээв
|